Булган аймгийн цагдаагийн газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт оргодол” арга хэмжээний үеэр ноцтой гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Энэ сарын 6-ны өдөр Хутаг-Өндөр сум дахь сум дундын нэгдсэн эмнэлэгт тус сумын 1 дүгээр багт оршин суух Д нь ухаангүй хүргэгдэн очиж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан болохыг эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Нэргүйбаатар нөхөн илрүүлжээ. Мөн Булган сумын 6 дугаар багийн нутаг Азаргын даваанд энэ сарын 08-ны өдөр Булган сумын харьяат О гэгч нь бусдад зодуулан ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн хэргийг шалгаж Э гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож тархинд нь гэмтэл учруулсан болохыг Хутаг-өндөр сум дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Х.Мөнхжаргал, эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Нэргүйбаатар, Ахлах мөрдөгч, ахлах дэслэгч У.Намсрайжав нар илрүүлээд байна.
Б.БАТ