Д.Батсүрэн анхны эрэгтэй дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Д.Батсүрэн анхны эрэгтэй дэлхийн аварга боллоо

Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн.

Энэ сарын 16-26-ны өдрүүдэд Уругувай улсын Монтевидео хотноо болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн түрүүлж, олон улсын мастерын болзол хангалаа. Тэрээр өсвөрийн шатарчдаас Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж байгаа юм. Тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Энэхүү тэмцээнд оролцсон тамирчдыг Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ч.Баттүвшин дасгалжуулсан юм.

Д.Батсүрэнд шатрын цагаан толгойг түүний өвөө Монгол Улсын мастер Д.Магвансүрэн заасан байна. Тэрээр Эрдэнэтийн “Хангарьд”, Улаанбаатар хотын “Зууны шатар” шатрын клубүүдэд их мастер, МУГТ Б.Хатанбаатар, Дагшаахүү нарын удирдлага дор хичээл сургуулилтаа хийж ийнхүү амжилтад хүрчээ.

Тус тэмцээнд манай улсаас Ү.Агьбилэг 16 насны ангилалд өрсөлдөж, шагналт V байрт шалгарч, чансаагаа 171-ээр ахиулсан бол 14 насны охидын ангилалд М.Мандухай чансаагаа 67,6-гаар өсгөсөн амжилт үзүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж