Шатамхай мөс илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Шатамхай мөс илрүүллээ

“Сонгодог мюзикл продакшн” Монгол-Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульета” дуурийг анх удаа эх хэл дээрээ тавих гэж байна.

БНХАУ-ын эрдэмтэд дэлхийд анх удаа улсынхаа Өмнөд далайн ёроолоос байгалийн хийн усажсан бодис буюу шатамхай мөс илрүүлжээ. Энэ талаар өнгөрсөн Баасан гаригт Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн Далай судлалын газраас мэдэгдлээ. Түүнчлэн хэд хоногийн өмнө олон улсын алдартай эрдэм шинжилгээний хэвлэлд цахим хэлбэрээр судалгааны өгүүлэл нийтлэгдсэн нь ихээхэн шуугиан дэгдээгээд байна. 

Судлаачдын баг барагцаагаар далайн 1100 метрийн гүнээс шатамхай мөс байгаа хоёр идэвхтэй газар илрүүлсэн аж. Нэг шоо метр шатдаг мөс 160 шоо метр байгалийн хийтэй тэнцэж байгааг төслийн багийнхан тогтоожээ. Энгийн машин 100 литр хийгээр 500-600 км явдаг бол 100 литр шатдаг мөсөөр 50 мянган км зам туулах боломжтой юм байна. Хятадын Геологийн судалгааны удирдах газрын мэдээлснээр тус улс 99.5 хувийн агууламжтай шатамхай хий 100 мянган шоо метрийг олборлоод байгаа гэнэ. Мөн тэд 2030 оноос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын суурийг тавихаар төлөвлөжээ. БНХАУ-ын шатамхай мөсний нөөц маш их бөгөөд урьдчилсан судалгаагаар 80 тэрбум тонн гэж тогтоосон гэсэн мэдээлэл байна.

Шатамхай мөс нь тэнгисийн гүнд хуримтлагддаг, эх газрын мөнх цэвдэгт өндөр даралт, бага дулааны нөхцөлд бүрэлддэг байгалийн шатамхай хий болон уснаас бүрэлдсэн мөс шиг бодис аж. Хэдийгээр энэ нь олборлоход маш төвөгтэй малтмал боловч үр дүн нь асар их.

Дашрамд сонирхуулахад, далайн ёроолд ийм төрлийн эрчим хүчний эх үүсвэр байж магадгүй гэдэг таамаглалыг 1960-аад оны үед эрдэмтэд дэвшүүлж байсан ч сүүлийн 10-15 жилд энэ чиглэлийн төслүүд Канад, Хятад, Япон зэрэг оронд хэрэгжиж эхэлжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж