Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт зохион байгуулж, мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн төвийн Өсвөрийн кабинетын эмч Н.Мөнхжаргал, хүүхдийн ерөнхий зохицуулагч Б.Нармандах, халдвар судлаач Б.Нарангэрэл нар хүүхдийн дархлааг дэмжих, витаминжуулах, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэх, аминдэмтэй тэжээллэг хоол өгөх, анги танхимын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, ариутгал, халдваргүйтгэл хийх талаар зөвлөв.
Мөн ЭМТ-өөс ЕБС, цэцэрлэгийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, хамтран ажиллахаар боллоо.
Энэ үеэр нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа дүүргийн Засаг даргын Өсвөр үе, хүүхэд залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах 2 сарын аяныг зохион байгуулах тухай захирамжийг танилцууллаа.
Эх сурвалж: СБД