Өрхийн тариалан эрхлэгчдийг чадавхжуулах сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Өрхийн тариалан эрхлэгчдийг чадавхжуулах сургалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант Улсын Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдэг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 447 дугаар тогтоолоор баталсан “Хүн амын хоол тэжээл Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын “Монгол ногоо” төсөл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс төслийн багтай хамтран энэ оны 3 дахь шатны намрын ээлжит онол-практик хосолсон ‘Шимт тэжээлт ногооны ач тус, хоол хийх арга’ сэдэвт сургалт зохион байгуулж, төсөлд хамрагдаж буй өрхийн тариалан эрхлэгчдэд хүнсний ногооны шимт чанарыг алдагдуулахгүйгээр хоол хийх, ногоог даршлах талаар онол, арга зүйн хичээл зааж, хүрэн манжингийн ундаа, хөцтэй минестрон шөл, шар луувангийн хайлмаг, шошны салат, хулууны зутан шөл, хүрэн манжингийн икра зэргийг дадлагын хичээлээр хийж, хүнсний ногооны ач тус, үр шимийг энгийн аргаар хүртэх аргачлалд сургалаа.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж