Обама хоёр дахь удаагаа сонгуульд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Обама хоёр дахь удаагаа сонгуульд оролцоно

Барак Обама. Фото: AFP     

    
2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр ерөнхийлөгч Барак Обама шийдээд байгаа тухай Agence France-Presse мэдээлэв.

Обамагийн төлөвлөгөөний талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс ярьсан байна. Ойрын саруудад Обама ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бичиг баримтаа бүрдүүлэх гэнэ.

Обама ерөнхийлөгчийн сонгуулийн штабаа Чикагод байрлуулж, кампанийг өөрийн захиргааны тэргүүн Жим Мессинагаар (Jim Messina) удирдуулахаар төлөвлөсөн байгаа ажээ.

Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обамагийн дахин ерөнхийлөгчөөр сонгогдох үндэслэл нь түүний засаг захиргааны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр амжилттай ажилласан, Иракаас цэргээ гаргаж, Афганистанд цэргийн ажиллагааг үлдээсэн, мөн эрүүл мэндийн салбарын маргаантай шинэчлэл зэрэг болно гэж шинжээчид үзэж байна.

Бүгд найрамдахчууд түүнтэй өрсөлдөхдөө ажилгүйдлийн өндөр төвшин ба Обамагийн хэт ихээр улсын мөнгийг зарлагдаж байгаа зэргийг ярих болно.

Хэн Обаматай өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй. Бүгд найрамдах намын гол нэр дэвших хүмүүст Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни (Mitt Romney) Миннесота мужийн захирагч асан Тим Поленти (Tim Pawlenty) нарыг нэрлэж байгаа.

Олон нийтийн санал асуулгаар америкчууд ерөнхийдөө Обамагийн үйл ажиллагааг дэмжиж байна. Wall Street Journal ба NBC News явуулсан судалгаагаар америкчуудын 53 орчим хувь нь түүнийг дэмсэн гэнэ. Гэхдээ ABC компанийн судалгаагаар Обамагийн эдийн засаг ба эрүүл мэндийн салбарт явуулсан ажиллагааг тэр болгон дэмжихгүй байна.

CNN телевизийн судалгаагаар хүмүүсийн 45 хувь нь өнгөрсөн хоёр жилд түүнийг амжилттай ажилласан гэж үзэв. 

Обама ирэх долоо хоногт Конгресст “Улс орны байдлын тухай” гэсэн илтгэл тавих ба тэндээс түүний сонгуулийн кампанийн чиглэл харагдах нь ойлгомжтой.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж