“Шавь нараа орхиод ажил хаях нь буруу”

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

“Шавь нараа орхиод ажил хаях нь буруу”

В.И.Лениний хөшөөг буулгаж, дуудлагаар худалдаалах гэж буйтай холбоотойгоор “Ройтерс” сонирхолтой нийтлэл гаргасныг орчуулан хүргэж байна.

Цалингаа 1.6 сая болгохыг Засгийн газраас шахаж, шаардаж буй багш нарын баярын өдөр тохиож байна. Дэлхийн багш нарын баярын өдрийг угтаж “Ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт” Төрийн ордонд боллоо. Энэхүү уулзалтад Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн мянга орчим ахмад багш оролцлоо. 

Уулзалтыг Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын багш нарын холбоо хамтран зохион байгуулав. 

Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан

-Монголын багш нарын баярыг олон улстай нэг өдөр тэмдэглэдэг уламжлал тогтоод удаагүй байна. Баярыг угтаж жил бүр Төрийн ордонд “Ахмад багш нарын дурсамж уулзалт”-ыг хийдэг. Энэ уулзалтаар дурсамжаа яриад өнгөрөх биш ахмадуудад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийдэг. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд түшиглэж Ахмад настны тухай хуулийг баталсан. Хуулийн хүрээнд ахмад настан жилд хоёр удаа “Насны хишиг” авдаг болсон юм. Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ хуулийг баталснаар багшийн хөдөлмөрийн үнэлэмж шинэ түвшинд шилжих юм. Өөрөөр хэлбэл багш нар хийсэн ажил, амжилтаа үнэлүүлэх давуу талтай болно гэв. 

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар цалингаа 1,6 сая төгрөг болгож нэмэгдүүлэхийг шаардсан. Гэвч Засгийн газар огцорсон энэ үед багш нарын үйлдэл зөвшилцөх эзэнгүй ажил хаялт боллоо гэх үндэслэл бий. Залуу багш нарынхаа тэрхүү үйлдлийг ахмад багш нар хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа. 

Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар

-Багш нар цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах нь зөв. Гэхдээ багш хүний ганц амин сүнс нь шавь нар юм. Бид шавь нараа орхиод, ажил хаяна гэдэг ахмад багш нарын сэтгэлд багтахгүй байна. Амин сүнсээ хаяад өөрийгөө бодож байгаа нь буруу. Урьд нь бол зогс гэсэн газар зогсож, хий гэсэн ажлыг хийж, яв гэсэн газар явдаг байсан. Тиймээс ажил хаяж байгааг дэмжихгүй байна. Ер нь цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах нь зөв ч хамгийн гол нь соёлтой, хэлэлцээрийн аргаар шийдэх ёстой. 

Монголын ахмад багш нарын холбооны гишүүн Ч.Жамбалсүрэн

-Би хоёр дахь удаагаа энэхүү чуулга уулзалтад оролцож байна. Багш нарын цалин тэтгэмж хангалтгүй байдаг. Тиймээс багш нар цалингаа нэмэгдүүлэхээр тэмцэж байгаа нь зөв зүйтэй. Гэхдээ шавь нараа орхиод ажил хаялт зарласан нь таатай асуудал биш. Хүүхдүүд эзэнгүйдэж, зарчим алдагдаад, сургалт тасрахад хүрнэ. Багш нар тэмцлийн ухаалаг хэлбэрийг сонгох нь зүйтэй. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж