У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөв

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөв

Турк улсад эхэлсэн гольфийн дэлхийн цувралын эхний өдөр дэлхийн чансааны номер нэг Рори Маклрой, мэргэжлийн гольфийн тэмцээнд 14 удаа түрүүлсэн Тайгер Вүүдс нар хожигдож, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

МАН-ын есдүгээр Бага хурал энэ долоо хоногт болсон. Уг хурлаар Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг дэвшүүлсэн. УИХ-ын дарга М.Энхболд шинэ Ерөнхий сайдын томилгооны талаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай өдөр 13.30 цагийн үед зөвшилцлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга нэг цагийн дараа хариу хүргүүлэхээр болжээ.

Ингэснээр аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх боломжтой болох юм. 

Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ Бага хурлын үеэр илэрхийлсэн байдаг. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газар 13 яамтай байх нь тодорхой болоод байгаа юм. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж