“Уул уурхайн салбар намын харьяа болсон” гэв

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

“Уул уурхайн салбар намын харьяа болсон” гэв

Богд уулаар явж үзэхэд аль ч ам нь дархлагдсан гэж хэлэх аргагүй болжээ. Энэ уулыг хамгаалдаг Богд хан уулын дархан газрын хамгаалалтын захиргаа гэж бий.

-Тавантолгойн 120 км зам дээр 6000 жолооч дугаарлаж байна. Үүнийг зохицуулж, шийдэхийн тулд мэргэжлийн хүмүүс ажиллуулах хэрэгтэй-

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ил захидал хүргүүлсэн тухайгаа өнөөдөр /2017.09.27/ танилцууллаа.

Уг захидалдаа “Монгол Улсын эдийн засгийн гол ачааг үүрч байгаа уул уурхайн салбарын удирдлагад намын эрх ашиг хамгаалсан хүмүүс ажиллаж байгаагаас болж салбарын үйл ажиллагаа доголдож байгаа” талаар дурджээ.

Тэд салбарын удирдлагад мэргэжлийн боловсон хүчин ажиллуулах, намын ашиг сонирхолтой хүмүүсийг халахыг шаардаж байгаа юм байна.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар “Агентлагийн дарга нараас дээш бүхий л удирдлагад намын томилгоо явж байгаа. Уг нь төрийн нарийн бичиг болон түүнээс дооших албан тушаалд мэргэжлийн хүмүүс томилох ёстой. Ямар ч эрх баригч хүчин засгийн эрх барьсан тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн асуудал гэж яригдаж байна. Энд мэргэжлийн хүмүүс байхгүй учир үйл ажиллагаа нь доголдож байна” гэв.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл нь байгуулагдаад хоёр жил болсон бөгөөд салбарын нийт 26 холбооны нэгдэл юм байна. Тус салбарт ажиллаж буй инженер, эрдэмтдийн дийлэнх нь уг холбоонд хамрагддаг гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж