3000 багш талбай дээр жагсана

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

3000 багш талбай дээр жагсана

3000 багш талбай дээр жагсана

 

 

 

Төв талбайд хот, хөдөөгийн 3000 гаруй багш ирэх аравдугаар сарын 5-ны өдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ.  Мөн Засгийн газар цалингаа 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх хүсэлтээ гаргасан багш нарт дорвитой хариу өгөхгүй бол аравдугаар сарын 10-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлахаар ярилцаж эхэлжээ. Ажил хаялтаа хэрхэн яаж зохион байгуулах эцсийн шийдвэрээ ‘Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо’-ноос гаргаагүйгээ мэдээлэв.

 

Есдүгээр сарын 21,26 гээд хоёр  өдөр  ажил хаялт зарласан багш нарт Засгийн газраас үе шаттайгаар цалинг нь 30 хувь хүртэл нэмнэ гэсэн хариултыг өгсөн боловч уг саналыг тэд хүлээж аваагүй юм.  Өмнөх ажил хаялтад багш нарын ирц нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай байжээ.

 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж