Гудамжинд нусаа нийсэн иргэдийг торгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Гудамжинд нусаа нийсэн иргэдийг торгож эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Түүгээр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн юм.

УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гудамжинд нус, цэрээ хаясан дөрвөн иргэнийг торгож, хариуцлага хүлээлгэснээ Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тус хуулиар олон нийтийн эзэмшил талбайд нус, цэрээ хаясан, бие зассан бол 10 мянган төгрөгөөр торгох юм. Долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн талаар иргэдийн мэдээлэл, ойлголт хангалтгүй байна. Ямар зөрчилд хуулийн дагуу торгууль ногдуулахыг сонирхуулъя.


Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг  10 МЯНГАН төгрөгөөр торгоно.

Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 МЯНГАН төгрөгөөр торгоно.

Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 МЯНГАН  төгрөгөөр, хуулийн этгээдийг НЭГ САЯ төгрөгөөр торгоно.

Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 30 МЯНГАН төгрөгөөр, хуулийн этгээдийг ГУРВАН ЗУУН МЯНГАН төгрөгөөр торгоно.

Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг 25 МЯНГАН төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 МЯНГАН төгрөгөөр торгоно. 

Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг 25 МЯНГАН төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 МЯНГАН төгрөгөөр торгоно.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж