“Vision-2010” загварын гала тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Vision-2010” загварын гала тоглолт болно

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Vision-2010” гэх загварын гала тоглолтыг зохион байгуулах гэж байна. Гала тоглолт энэ сарын 11-ны ням гаригийн 18 цагт МҮХАҮТанхимын Их Танхимд болох юм. Тоглолтод хувцас загварын шоу, урлагийн тоглолт, ардын урлаг, дуудлага худалдаа, нэрэмжит сугалаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ багтах аж. Түүнчлэн энэ үеэр БНХАУ-ын Шанхай хотноо болох “Монголын загварын 7 хоног”-т оролцох загвар өмсөгчид, багийг зарлах юм. Гала тоглолтын тасалбар 100.000 төгрөгийн үнэтэй гэнэ.
М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж