Эх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ алдартай Италийн Chicco брендийн намрын сүүлчийн хямдрал 9-р сарын 13-20-ны өдрүүдэд Chicco брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Монгол Эм Импэкс Концерны Офицер, Цайз, Ботаник, Элэг төв, Баялаг Ундраа, Од салбар болон Товчоо салбаруудад болж өнгөрлөө. Энэхүү өдөрлөгт 300 гаруй хүн үйлчлүүлж олон хямдрал, урамшууллын эзэн болсон юм.
Итали улсын Chicco брэндийг анх “Artsana group”-г үндэслэгч Cavaliere del Lavoro Pietro Catelli нь 1958 онд буюу ууган хүүгээ мэндэлсэн өдөр энэхүү брэндийг бий болгох санааг анх олсон байна. Өнөөдөр Chicco брэнд нь дэлхий даяар танигдсан, хүүхдийн томоохон 10 брендийн нэг болж чаджээ.
Chicco нь хүүхдийн өсөж торних хугацаанд гардаг бэрхшээл, бие махбодын онцлог зэргийг маш сайн ажиглаж түүнд бүрэн тохирсон бүтээгдэхүүнийг гаргадаг бөгөөд эцэг эхчүүд болон дэлхийн мэргэжилтнүүдтэй тогтмол харилцаатай байж хамтран бүтээсэн 60 жилийн туршлагатай бренд юм.
Та Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн салбаруудаас Chicco брендийн сонирхолтой, хэрэгцээт бүтээгдэхүүнээс сонголтоо хийгээрэй.
Эрүүл мэндийн лавлах 1800-1923