Эрүүл мэндийн салбарт эдийн засгийн бэрхшээл байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарт эдийн засгийн бэрхшээл байна гэв

Оюутнуудад төрөөс олгох 70200 төгрөгийг хэзээнээс эхлэн өгөх гэж буйг Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Л.Базардаргиагаас тодрууллаа.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч  А.Цогцэцэг нар өнөөдөр /2017.09.27/ мэдээлэл хийлээ.

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай 1962 оноос хойш тасралтгүй 55 жил хамтран ажиллаж байгааг албаныхан онцоллоо. Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай 2017-2021 оны хамтын ажиллагааны стратеги баримт бичгийг өнөөдөр баталсан байна. Энэхүү баримт бичигт Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх вэ талаар тусгажээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү

“Монгол Улсын эрүүл мэндийн салбарт маш их ололт амжилт гарсан. Аливаа улс орны эрүүл мэндийн салбарт хүндрэл бэрхшээл цаг ямагт тулгардаг.  Монголын эрүүл мэндийн салбарт эдийн засаг, санхүүгийн бэрхшээл байна. Мөн Монгол эрс тэс уур амьсгалтай учраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл гардаг’-ийг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал, ноён Шин Ён-Сү яриандаа дурдлаа. Тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилтаас гурван зүйлийг онцолсон юм. Үүнд:

• Монгол Улс гуравхан сая хүн амтай. Өргөн уудам нутаг дэвсгэртэй.  Орон нутгийн ард иргэд нь алслагдсан газар амьдардаг. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарын анхан шатны үйлчилгээ хүн бүрт очиж чадахуйц түвшинд ажиллаж байна. Мөн эх нялхасын чиглэлээр үзүүлж буй тусламж үйлчилгээ сайн үзүүлэлтэд хүрсэн гэдгийг хэлье. Монгол Улс эх нялхасын эндэгдлийг бууруулснаараа Мянганы хөгжлийн зорилтуудыг хангасан цөөн орны нэг юм. 

•Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн даатгалын систем хөгжиж байна. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдэд эдийн засгийн дарамтгүй  байх бодлогыг барьж байна. 

•Монгол Улс энэ жилээс элэгний В, С вируст гепатитын эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ерөнхийдөө элэгний гипатитыг  Азийн өвчин гэж хэлж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хүн амын өвчлөлийн нэг нь гепатит юм. Элэгний өмөнгийн өвчлөлийн 45 хувь нь гэхэд Зүүн Азийн бүсэд бүртгэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улс гипатитыг устгах бүрэн боломжтой гэж дүгнэж байгаа. Ялангуяа энэ үндэсний хөтөлбөрийн дагуу элэгний В, С вирусыг эмчилдэг эмний үнийг маш сайн хямдруулж чадсан байна. Дэлхийн бусад улс орнуудад элэгний өвчний эм 20-30 мянган ам.долларын үнэтэй байдаг. Гэтэл Монгол Улсад элэгний эмийн үнэ зах зээлийн үнийнхээ нэг хувьд  байна’ гэлээ

Монгол Улс “Элэг бүтэн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд  элэгний гепатитыг устгах зорилт  тавьсан. Мөн монголчууд дархлаажуулалтын үрээр халдварт өвчнийг бууруулж чаджээ. Харин Монгол Улсад өмөн, зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчлөл нас баралтын шалтгаан болсон хэвээр байна. Тиймээс салбар яамнаас халдварт бус өвчлөлийг бууруулахад шинэ стратегийг боловсруулж, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх хэрэгтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч зөвлөлөө.
 

А.Сүрэн

Гэрэл зургийг Ц.Ариунболд
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж