Сар шинийн үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Сар шинийн үзэсгэлэн болж байна

Удахгүй болох гэж буй сар шинийн баярыг угтаж   “Монголд үйлдвэрлэв-2011” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд болж байна. Тав дахь удаагаа зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулж байгааа аж. Үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Тухайлбал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, барилга, хүнд үйлдвэр зэрэг чиглэлийн үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ  худалдаалж байгаа аж. Сар шинийн баярын бэлэг дурсгалд зориулсан гутал, цүнх, гэр ахуйн хэрэгсэл гээд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломж бүрджээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-ыг дуустал  үргэлжлэх юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж