МАН-ын Бага хурлын үр дүнгийн талаар өнөөдөр /2017.09.27/ тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах саналаа өнөөдөр Ерөнхийлөгчид мэдүүлж, зөвшилцөж байна гэлээ.
Хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Г.ДАРЬ