Sony Imaging –ын төлөөлөгч мэргэжлийн гэрэл зурагчин Manny Ortiz ихэнхдээ зургийн талбай дээр эвлүүлэг засварууд бусад ажлаа хийдэг тул түүнд маш хөнгөхөн, авсаархан гэхдээ 4К нягтаршилтай бичлэг дээр төвөггүйхэн ажиллах хүчирхэг нөүтбүүк хэрэг болсон бөгөөд удаан хайж судалсны эцэст Dell XPS 15 болон Apple MacBook Pro гэсэн хоёрхон сонголт дээр ирэн дараах харьцуулалтыг хийж үзсэн байна.
#1. Үнэ
MacBook Pro, Dell 2-ыг харьцуулахад ойролцоо үзүүлэлттэй байсан боловч Dell 1,000$ бага үнэтэй байсан.
‘Би MacBook авахын тулд 1,000 доллар зарцуулах шалтгааныг олж чадсангүй’ гэж Ортиз ярилаа. ‘Үнэ нь энэ шийдэлд ихээхэн нөлөөлсөн юм.’
#2. Портууд
Гэрэл зураг болон дүрс бичлэгийн эвлүүлэг хийдэг Ортизийн хувьд зураг авалтын талбай дээр камераасаа SD картаа сугалж аваад л зургаа хуулаад ажиллах нь олон төрлийн залгуур донглууд ашиглахаас хавьгүй хурдан хялбар санагддаг тул зайлшгүй шаардлагатай HDMI, SD Card, Thunderbolt 3, USB 3 гэх мэт портуудыг агуулсанаар нь тэрээр ажлын нөүтбүүкээ Dell XPS 15-ыг сонгосон юм.
#3. Сайжруулах боломжууд
Шинэ MacBook Pro-ын хувьд өөрийн үнэнч “Pro” буюу мэргэжлийн хэрэглэгч нарынхаа сэтгэлийг гонсойлгоод удаж байгаа. Нэг жишээ гэвэл одоогийн MacBook Pro-ын RAM -ыг сайжруулан нэмэх боломжгүй бөгөөд хамгийн дээд тал нь 16GB 2133Mhz DDR3 RAM тай байгаа нь график болон дүрс бичлэг эвлүүлдэг хэрэглэгчдийн хувьд хангалтгүй санагдсан. Харин Dell XPS 15 ийн хувьд 32GB хүртэл 2400Mhz DDR4 RAM аа хэрэглэгч өөрөө маш хялбараар сайжруулах боломжтой бөгөөд мөн адил 67Watt эсвэл 97Watt баттерэйн сонголттой. Аль баттерэйг сонгосноос хамаарч үндсэн хард дискнээс гадна нэмэлт хард диск тавих боломжтой гэхчлэн олон давуу талтай.
#4. Дэлгэц
MacBook Pro нь Retina 2880х1800 нягтаршилтай, 94% ын AdobeRGB color gamut-тай бол Dell XPS 15 4K Ultra HD 3840×2160, 100% AdobeRGB color gamut-тай цорын ганц нөүтбүүк бөгөөд MacBook Pro-гоос 3 сая илүү пикселийн нягтаршилтай тул Ортиз өөрийн авсан зургийг илүү бодитоор харах боломжтой болсон юм.
Мөн түүнчлэн Ортиз Macbook Pro дээрх ТouchBar-аас илүүтэйгээр Dell XPS 15-ын мэдрэгчтэй дэлгэц нь түүний бүтээмжийг илүү нэмэгдүүлсэн гэдгийг онцолсон юм.
#5. Nvidia GTX 1050
Ортизын хувьд тэрээр өөрийн MacBook Pro дээр зөвхөн Final Cut Pro ажиллуулж байгаа. Аdobe Premier Pro, After Affects гм бусад мэргэжлийн програмуудыг ачаалахад Dell XPS 15-ын Nvidia GTX 1050 График картын ялгаа илт ажиглагдсан бөгөөд тэрээр өөрийн Sony A7 Rii, A6500, DJi Mavic гэх мэт аль ч камераас 4К бичлэгийн эвлүүлгийг ямарч өөгүй хялбар хийж байгаагаа онцолсон.
Эцэст нь Ортиз “Рендер хийхэд үнэхээр гайхалтай”. “Яг л надад тохирсон сонголт” хэмээн бичлэгээ дуусгасан.
Хэрэв та XPS болон MacBook Pro гийн График картны харьцуулалтыг харахыг хүсвэл ЭНЭ линк рүү ороорой.
PC Mall дэлгүүрт Америк нөүтбүүк албан ёсоор борлуулж байна.
Холбогдох утас: 7575-3535