Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Цахим уулзалт боллоо

Цахим уулзалт боллоо

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Шин Ён-Су 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр ЭМЯ-нд зочилж, эмч, мэргэжилтнүүдтэй  Шуурхай удирдлагын төвөөс теле уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалтай танилцаж харилцан ярилцжээ. Доктор Шин Ён-Су ‘Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавх бүрдсэнийг хөндлөнгийн хамтарсан үнэлгээ харуулсан, цаашид хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх, үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг өргөжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, сүлжээг бүрдүүлэх нь чухал’-ыг санууллаа.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж