Хайлтын аварга ‘Гүүгл’ компанийн 19 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх үүсгэн байгуулагдсан өдрийн баяраа тэмдэглэж, ‘Гүүгл’ компани өөрийн түүхийг хөдөлгөөнт дүрсээр илэрхийлсэн олон гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.
Тиймээс өнөөдөр өдрийн турш ‘Гүүгл’-ийн хэрэглэгчид хайлтын цонхны дээр дарж, 19 өөр хөдөлгөөнт дүрсийг харах боломжтой юм. Хөдөлгөөнт дүрс болгон компанийн туулж өнгөрүүлсэн жил жилийн амжилт ололт, өөрчлөлт шинэчлэлтийг илэрхийлжээ.
Жишээлбэл, 1997 онд ‘Гүүгл’ компанийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж Станфордын их сургуульд компьютерийн шинжлэх ухааны P.h.D зэргээ хамгаалсныг сануулах юм.
19 жилийн өмнө анх гараашт “оффисоо нээж” үйл ажиллагаагаа явуулж байсан энэ компани одоо дэлхийн 160 гаруй оронд 4.6 сая хэрэглэгчтэй, 123 хэл дээр асар их мэдээллийн сан бүрдүүлсэн аварга компани болжээ.
Өнгөрсөн хугацаанд ‘Гүүгл’ дэлхийн технологийн хамгийн том компаниудын нэг болж чадсан төдийгүй зөвхөн мэдээлэл хайгч биш компьютерийн програм хангамж, техник хангамж үйлдвэрлэгч болж, жолоочгүй машин зэрэг ирээдүйн технологийг хөгжүүлэх төслүүд дээр ажиллаж байна.
Орчуулсан Н.Энхтуяа