Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчигдөр ҮАБЗ-д газар хөдлөлтийн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Шадар сайдын мэдээллийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Одоогоос яг нэг жилийн өмнө, 2010 оны нэгдүгээр сарын 22-нд ҮАБЗ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж, Улаанбаатар хотын газар хөдлөл, чичирхийлэлтэй холбоотой асуудлыг сонсон. Тэр үед Улаанбаатар хотын орчимд газар хөдлөлийн чичирхийллүүд болж байсан юм.
Ингэж газар хөдлөлийн асуудлаар өргөн бүрэлдэхүүнтэй ярилцаад, энэ Талаар хийж буй ажлынхаа мэдээллийг жил бүр нэгдүгээр сард ҮАБЗ-өөр сонсож Байхаар шийдсэн юм. 2010 оны гуравдугаар сарын 18-нд Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Өнөөдөр энэ зөвлөмжийн хэрэгжилтийн ажил ямар байгааг сонсъё гэж бодлоо. Ер нь газар хөдлөлийн идэвхжил ямар буйг хэлэх болов уу гэж бодож байна. Онцгой байдлын Ерөнхий газар, зэвсэгт хүчин, цагдаа, хил хамгаалах байгууллага, Улаанбаатар Хотын захиргаа, сургууль, эмнэлгүүдийн ажлын уялдаа ямар байгааг бас мэдээлбэл зүгээр. Улсын нөөц бүрдүүлэлт, үүнтэй холбоотойгоор юунд анхаармаар байна.
Хүндрэлтэй үед, тухайлбал өвөл ийм гамшиг тохиолдвол бэлтгэл ямар байна.
Хүмүүнлэгийн тусламжуудыг яаж үзүүлэх юм. УИХ-аас гаргасан хөтөлбөр бий. Түүнтэй холбогдуулан 14 хууль шинээр гаргах, 10-аад хуулийг шинэчлэн боловсруулах шаардлага байна гэсэн төлөвлөгөө гаргасан байсан. Үүний боловсруулалт, хэрэгжилт ямар байна. Цахилгаан станц, шугам сүлжээ гэмтэж,удаан хугацаанд бэрхшээл учрах үед дайчлах ямар нөөц боломж бий юм.
Барилга бүрийг паспортжуулах, нэгдсэн мэдээлэлтэй болох ёстой. Болзошгүй газар хөдлөлтөд хэдэн барилга нурахаар байна. Хэдийг нь өөрчлөх, хэдийг шинэчлэн барих зэргийг өдийд тодорхой болгосон байх ёстой. Барилгын чичирхийлэл даах байдлыг хэмжих төхөөрөмжүүдээ миний сонсон мэдээллээр авч чадаагүй юм шиг байна. Нийслэлийн гамшгийн үе дэх эрсдэлийг ихэсгэж буй зүйл бол төвлөрөл юм. Төвлөрлөө яаж сааруулах, нисэх буудлаас эхлээд бусад
дэд бүтцийг яаж зохицуулж шийдэх, иргэд амжиж сонсох бүтэц хэр юм гэхчлэн тодорхой мэдээлэл сонсохыг хүсч байна. Энэ аюул бол ганц Улаанбаатарынх биш аймгуудад бас хүн төвлөрсөн газрууд олон бий. Аймгууд нөөц боломж, төлөвлөгөөтэй болсон уу гэдэг асуудал байна. Ингээд Шадар сайдыг мэдээллээ хийнэ үү гэж хүсч байна” гэв.
Хариуд нь Шадар сайд М.Энхболд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээллээ. “Энэ нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг Засгийн газар 2011 оны нэгдүгээр сарын 19-нийхээ хуралдаанаар авч хэлэлцээд ҮАБЗ-д заалт нэг бүрээр нь гарган хүргүүлсэн. Тиймээс товч гол зүйлүүдийг танилцуулъя. Зөвлөмжийг Хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд 2010 он 12 дугаар захирамжаараа Газар хөдлөлтийн үеийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн боловсруулсан төлөвлөгөөг Засгийн газрынхуралдаанаар хэлэлцэн баталж, газар хөдлөлтийн гамшгийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тогтоол гаргасан. Тогтоолын дагуу газар хөдлөлийн нарийвчилсан судалгаа хийх, хот орчмын хагалбарууд дээр байнгын ажиглалтын цэг байгуулахад 2,1 тэрбум төгрөг шийдсэн. Газар хөдлөлтийн үе ашиглах техник багаж худалдан авахад 6,8 тэрбум төгрөг жил бүр улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн. Барилга байгууламжийн менежментийн мэдээллийн систем байгуулах, паспортжуулах ажлын хүрээнд нийслэлийн 2378 орон сууцны барилгад газар хөдлөлийн нэгдсэн судалгаа хийхэд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нурж болзошгүй 17, дахин төлөвлөлтөд тусгаж шинэчлэх 27, аюултай нөхцөл үүсч болзошгүй 309 барилга буйг тогтоосон гэхчлэн хийсэн ажлуудаа дурдан Шадар сайд М.Энхболд ярьсан билээ.
Мэдээллийг сонсоод Ерөнхийлөгч хэлэхдээ “Байгалийн гамшиг хэлж ирдэггүй.
Бусад оронд болж буй гамшгаас хийсэн нэг дүгнэлт байдаг. Бэлтгэлтэй байхгэсэн. Ийм байвал хамгийн бага хохирол амсдаг юм байна. Чили, Гайтид болсон газар хөдлөлтийг харьцуулсан судалгаа байдаг. Төр засаг нь, ард иргэд нь бэлтгэлгүй байвал их хохирдог юм байна. Хоёрт манай нийслэл хүн амьдрахорчны хувьд ч, газар хөдлөлийн хувьд ч маш аюултай бүс болж хувирсан.
Ер нь нийслэлийг зориод энд амьдарна гээд төлөвлөөд байх бол нэг их хүсүүштэй биш болжээ гэдгийг улс орон даяар ойлгох хэрэгтэй юм. Нийслэл рүү ингээд шаваад байх нь аюул гамшгийн эрсдэл, хохирлыг өндөр болгох нөхцөл бүрдүүлж байна. Иймээс бид бүх талаар анхаарч ажиллаж байгаа. Ноднин нэгдүгээр сард ярьсны дараа хэвлэл мэдээлэл, орон нутаг, албан байгууллага, иргэд нилээд идэвхтэй ажиллаж, нөөцөө ярьж, сургалт хүртэл зохион байгуулж байсан. Одоо нэг хэсэг тасарч байх шиг байна. Энэ бэлтгэл ажил тогтмол байх ёстой. Ерөөсөө албан байгууллага, хувийн компани, олон нийтийн байгууллага, байшин барилгатай газар бүхэн, айл өрх бүхэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, ойлголттой, бэлтгэлтэй байх нь хажууд байгаа хамт олон, хүмүүсээ аврах, газар хөдлөлтөөс бага хохиролтой гарах боломжийн үндэс юм. 1970 оноос өмнө барилга байшингаа газар хөдлөлийн байдлыг тооцож барьдаг байсан. 1970 оноос хойш ингэх нь багассан, сүүлийн үед бүр багассан. Тиймээс шинээр байшин барихдаа газар хөдлөлтийн стандартыг заавал мөрдөх ёстой шүү. Энэ дээр манай чиглэлийн байгууллагууд бүгд анхаарч байгаа болов уу гэж ойлгодог. Газар хөдлөл зөвхөн Улаанбаатарт байгаа бус тул бусад газар ч энэ стандарттай холбож үзэх ёстой шүү гэдгийг хэлэх зүйтэй. Дээр нь хэвлэл их чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хэвлэл, мэдээллийн бүх байгууллага энэ сурталчилгаанд анхаарч цаг гаргаж байх нь зөв. Ийм учраас та бүхнийг өнөөдөр энэ мэдээллийг сонсоход урьж оролцуулж байгаа юм” хэмээн анхааруулав.