Саудын Араб эмэгтэйчүүдэд машин жолоодохыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Саудын Араб эмэгтэйчүүдэд машин жолоодохыг зөвшөөрөв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Өгөөмөр” захын зүүн урд хэсэгт авто замын засварын ажил гүйцэтгэж байсан ажилтан өчигдөр орой 10 мянган вольтын өндөр хүчдэлд цохиулсан золгүй хэрэг гарлаа.

Саудын Арабын засгийн газар эмэгтэйчүүдэд жолоо барих эрх олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргалаа. Хэт хуучинсаг үзэл баримтлалтай Саудын Арабын вант улсад гарч буй нийгмийн томоохон өөрчлөлтийн ачаар эмэгтэйчүүд ирэх жилээс эхлэн жолоо барих эрхтэй болох ажээ.

1990 оноос эхлэн иргэний эрхийн төлөө тэмцэгчид эмэгтэйчүүдийг жолоо барих эрхгүй гэж үздэг шашны хатуу хуульд суурилсан нийгмийн хуучинсаг үзлийг эсэргүүцэх болсон юм.   Өнгөрсөн хугацаанд машин жолоодож яваад саатуулагдаж, хуулийн хариуцлага хүлээсэн эмэгтэйчүүд олон байжээ.  Саудын Арабын ван Салман бин Абдулазиз Аль Сауд өчигдөр (2017.09.26) эмэгтэйчүүдэд машин барих эрх олгох нь зүйтэй гэж үзжээ.

Саудын Арабын засгийн газрын тогтоолд  “эмэгтэйчүүдийн машин жолоодохыг хориглох нь зөвшөөрснөөс илүү сөрөг үр дагавартайг харгалзан үзэж бид ийм шийдвэр гаргасан болно” гэжээ.

Саудын Араб бол эмэгтэйчүүд машин жолоодох эрхгүй цорын ганц улс байсан бөгөөд энэ хориг нь олон улсын тавцанд Саудын Арабыг муухай харагдуулдаг нэг шалтгаан болж байсан.

Харин энэ шийдвэрийг Саудын Арабт түүхэн өөрчлөлт гарахын эхлэл гэж олон хүн үзэж байгаа юм.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж