Монголын үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд гарах сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Монголын үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд гарах сонирхолтой байна

МҮАН-ын дэд дарга асан Ц.Цолмон МАХН-д элссэнээр “Шударга ёс” эвсэл задарч улмаар Засгийн газар бутрахад хүрч болзошгүй гэсэн болгоомжлол үүсчээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Хятадын экспо эхэллээ. Энэхүү экспод Монгол улсаас 400 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Бид экспогийн үеэр Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүд Хятад улсын зах зээлд хэрхэн нэвтэрч, бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга зам хайж буйг сонирхсон юм. Бидний анх уулзсан хүн бол Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н. Батаа байлаа. Эрдэнэт хивс компани анх 2016 онд нэрийн барааны дэлгүүрээ ӨМӨЗО-ны Хөх хотод нээж байсан бол энэ онд хоёрдахь дэлгүүрээ байгуулжээ. Мөн Шилийн хотод нэрийн барааны дэлгүүрээ нээсэн гэнэ. Цаашлаад ирэх оны эцэс гэхэд нийтдээ өөрийн нэрийн бүтээгдэхүүний 16 дэлгүүрийг БНХАУ-ын хэмжээнд нээх зорилготой ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн хивс цэвэр байгалийн гаралтай учраас Хятад улсын хэрэглэгчид тун ам сайтай, худалдан авах сонирхолтой гэнэ. Мөн тус компани энэ удаагийн эскпод цэвэр байгалын гаралтай түүхий эд бэлтгэх чиглэлээр 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгох зорилготой ирсэн. Энэ зорилго нь ч бүтэж байгаа гэдгийг тэрээр онцолсон.

Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н.Батаа

Харин бидний дараагийн уулзсан хүн бол ӨМӨЗО дахь АПУ компанийн төлөөлөгч Н.Урагшилт байлаа. Тэрээр АПУ компанийн бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлж байна. Нэг жилийн хугацаанд багагүй амжилттай үйл ажиллагаагаа явууллаа. АПУ компанийн бүтээгдэхүүнүүд хадгалалтын нарийн горимтой байдаг учраас тээвэрлэлт хүндрэлтэй асуудлын нэг байдаг. Гэвч үүнийг ойрын хугацаанд шийднэ гэдэгт итгэлтэй байна. Мөн сүүлийн жилүүдэд Хятад улсад цахим худалдаа эрчимтэй хөгжсөн. Энэ үүднээс тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг бид Өвөр Монголын Содон худалдааны сайтаар дамжуулан борлуулах арга зам хайж байгаа гэв.

Цэвэр байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн бол Монгол улсын нэрийн хуудас гэхэд болно. Тэгвэл ариун цэвэр болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компани болох “Natural Essentials”-ийн ерөнхий менежер С. Отгонжаргалтай бид ярилцлаа. Тус компани нь энэ удаагийн Хятад Монголын экспод нийт 40 нэрийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байгаа юм байна. Газрын дээрх баялаг буюу байгалийн гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн үндэсний брэнд бий болгохоор ажиллаж байгаа тус компани 6 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог аж. Хонины сүүл, ганга өвс, жамц давс гэхчилэн хүний биед ээлтэй олон аминдэм агуулсан бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргаад удаагүй байна. Гэхдээ тун удахгүй олон хэрэглэгчидтэй болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа тус компанийн ерөнхий менежер хэлж байсан юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж