Монгол, Хятадын экспо Хөх хотод эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.27-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын экспо Хөх хотод эхэллээ

Өнөөдрийн Монголын улстөрд МАН шиг ядарч, сульдаж бүхний өмнө буруутан болон бөхөлзөж яваа улстөрийн хүчин алга гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй.

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд сурталчилан таниулах зорилго бүхий экспо ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн экспод Монгол Улсаас420 гаруй аж ахуй нэгж оролцож буй бол урилгаар 30 гаруй улс орны аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирсэн байна. Экспо хөрөнгө оруулалт ба гэрээ хэлэлцээр, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хурал форум, Хятад Монголын соёлын солилцоо гэх үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд 23 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Экспод Монгол улсын үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох АПУ, Эрдэнэт хивс, Говь зэрэг аж ахуй нэгжүүдээс гадна жижиг дунд үйлдвэрийн төлөөлөл оролцож байна. Өнөөдөр Өвөр Монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд эхэлсэн экспог ӨМӨЗО-ны намын дарга Ли Жихэн, Монгол Улсын их хурлын дэд дарга Я. Санжмятав тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхлоо.

Экспогийн үеэр Хятад, Монголын хөрөнгө оруулалтын орчин, томоохон төслүүдийн танилцуулах хурал болно. Мөн Төв Азийн орнуудын чуулга уулзалт, Монгол Хятадын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний зах зээл, Олон улсын Монгол эм эмнэлэг зэрэг хэд хэдэн салбар хуралдаан болох юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж