Эмийн хууль бус наймааг илрүүлэхэд ДХЯ оролцов

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Эмийн хууль бус наймааг илрүүлэхэд ДХЯ оролцов

Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан аравдугаар сарын 14-нд буюу ирэх ням гаригт Монгол бөхийн өргөөнөө болно.

Эм болон эмийн бүтээгдэхүүний хууль бус наймааг илрүүлэх олон улсын хамтарсан “Пангея” ажиллагаанд ОХУ-ын Дотоод хэргийн яам /ДХЯ/ оролцлоо. ОХУ-ын ДХЯ-ны мэдээгээр сүүлийн гурван жилд интернэтийн сүлжээгээр дамжсан эм болон эмийн бүтээгдэхүүний хууль бус наймаа хоёр дахин өссөн хэмээн ДХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ирина Волк РИА агентлагийн сурвалжлагчид мэдээллээ.

“Пангея” нь Интерпол болон Олон улсын Гаалийн байгууллагын хамтран зохион байгуулсан өргөн цар хүрээтэй ажиллагаа хэмээн Ирина Волк онцоллоо. Энэ арга хэмжээг 2008 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

“Пангея” ажиллагааны дүнд интернэтээр хууль бусаар зарагдаж байгаа 25 сая хууль бус, эрүүл мэндэд хор учруулахуйц эмийн бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна. Нийтдээ 7000 цахим сайтын үйл ажиллагааг шалгаж, үүнээс 3000-ыг нь хаажээ.

Илрүүлсэн бүтээгдэхүүний дийлэнх нь бэлгийн сэрэл өдөөх, жирэмслэлтээс хамгаалах, гормоны өөрчлөлтийг тэнцвэржүүлэх, тураах, мөн сэтгэцэд нөлөөлөх эмийн бүтээгдэхүүнүүд байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж