Татарстаны 17 мянган багш нөүтбүүктэй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Татарстаны 17 мянган багш нөүтбүүктэй боллоо

Холливудын хамгийн тачаангуй залуусын нэг гэгддэг жүжигчин Брэд Питт “Chanel”-ыг рекламдах болжээ.

Татарстаны Бүгд найрамдах улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамнаас мэдээлснээр 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 17,7 мянган багш нөүтбүүктэй болсон байна. “Нэг багш, нэг нөүтбүүк” хөтөлбөрийн хүрээнд энэ ажил хэрэгжжээ.

“Татарстаны боловсролын байгууллагуудад нийтдээ 17,680 сүүлийн үеийн нөүтбүүк тараалаа. Ингэснээр 2010-2011 оны үед тавьж өгсөн хуучин компьютерүүдээ солих боломжтой болж байгаа юм” хэмээн Мэдээлэл, харилцаа холбооны яамны мэдээлэлд дурджээ.

2016 онд боловсролын байгууллагуудад 10 мянган шинэ компьютерийг нийлүүлсэн байсан бөгөөд ингээд сүүлийн хоёр жилд 28 мянган багш шинэ компьютертэй болж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж