Жирэмслэлтээс хамгаалах мэдээлэл хангалттай гэжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Жирэмслэлтээс хамгаалах мэдээлэл хангалттай гэжээ

Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тоймлон, зохих зөвөлгөө өгдөг билээ.

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл  ашиглах нь эрэгтэй, эмэгтэй хоёр аль аль бодолцох ёстой асуудал хэмээн судалгаанд оролцсон хүмүүсийн 80 хувь нь үзэж байна хэмээн Олон нийтийн санаа бодлыг тандах судалгааны төв мэдээллээ. Мөн судалгаанд оролцогчдын тал хувь хамгаалах хэрэгсэл ашигладаг гэсэн бол есөн хувь нь энэ эрүүл мэндэд муу учраас хэрэглэдэггүй гэжээ.

Есдүгээр сарын 23-24-нд Жирэмслэлтээс хамгаалах олон улсын өдөр тохиосон бөгөөд энэ өдөрт зориулж уг судалгааг явуулжээ. Судалгаанд 18-60 насны 816 хүнийг хамруулжээ. Асуулгыг утсаар авсан байна.

Жирэмслэлтээс хамгаалах үүрэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь үүрэг гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь нас% хүйс, нийгмийн ямар бүлэгт хамаарахаас үл хамааран үзэж байгаа нь сайн хэрэг хэмээн судалгааны тайланд онцолсон байна. Харин гэрлээгүй, ганц бие хүмүүсийн дийлэнх нь буюу 70 хувь нь жирэмслэлтээс хамгаалдаг байна.

Жирэмслэлтээс сэргийлэх тухай мэдээлэл хангалттай байдаг болсон хэмээн 74 хувь нь хариулжээ. Ялангуяа 18-34 насныхны дийлэнх буюу 70 хувь нь энэ талаар хангалттай мэдээлэлтэй гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж