Weekend Max Mara брэндийн дэлгүүр Монголд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Weekend Max Mara брэндийн дэлгүүр Монголд нээгдлээ

Конгрессийн гишүүн байсан хүний эсрэг сенатын гишүүн, католикийн эсрэг католик өрсөлдөх гэж байна

“Чөлөөт хувцасны

хээнцэр хэв маяг”

Дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч, Италийн алдарт Max Mara загварын ордны Weekend Max Mara брэндийн салбар дэлгүүрийг Ханбүргэдэй их дэлгүүр Монголд албан ёсоор нээлээ.

Weekend Max Mara нь Мах Маra загварын ордны “Амьдралын хэв маяг” тодотголтой орчин үеийн тансаг брэнд юм. Анхны цуглуулгаа 1984 онд гаргасан бөгөөд худалдаанд гарсан цагаасаа бүсгүйчүүдийг байлдан дагуулж эхэлжээ. Weekend Max Mara-н юүдэнтэй гадуур хүрэм, арми болон тэнгисийн цэргийн хувцсыг өдөр тутмын хувцасны загвартай хослуулан урласан загварууд нь хувцас загварын ертөнцөд тэсрэлт хийжээ. Түүгээр зогсохгүй хээнцэр гоёмсог хэв маягийг спорт, чөлөөт загвартай  ухаалгаар хослуулан, өдөр тутмын хувцаслалтыг илүү чамин тансаг, загварлаг болгосноор хувцас загварын ертөнцөд цоо шинэ хэв маяг, трендийг бий болгож, асар богино хугацаанд Weekend Max Mara өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, алдар хүнд нь  дэлхий дахинд цуурайтсан юм.

Weekend Max Mara нь үргэлжийн мөнхөд шинэлэг байж, бүсгүй хүний ихэмсэг дэгжин, эмэгтэйлэг ялдам, дур булаам хэрнээ эрч хүчтэй донж маягийг өөрийн загварууддаа тусгаж өгдгөөрөө бусдаас ялгардаг. Weekend Max Mara нь өөрсдийн бүтээсэн хувцастай төгс зохицох, гутал цүнх, аксессуаруудыг хослуулан цогцоор нь бүтээдэг учир бүсгүйчүүдийн таашаалд бүрэн нийцдэг.

Эдүгээ Weekend Max Mara брэнд хээнцэр дэгжин байдлыг эрхэмлэгч дэлхийн сая сая бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг, дур булаам, загварлаг төрхийнх нь салшгүй нэг хэсэг болж,  Европ, Америк, Алс Дорнод дахь 70 гаруй брэндийн салбар  дэлгүүртээ өөрийн хувцас, аксессуаруудаа худалдаалж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлээд бүсгүйчүүд маань чөлөөт хувцасны хээнцэр хэв маяг болсон Weekend Max Mara брэндийг эх орноосоо худалдан авах боломжтой боллоо.

Эрхэмсэг бүсгүй Та энэхүү брэндийн 2017 оны намар өвлийн шинэ коллекцтой танилцахыг хүсвэл Ханбүргэдэй их дэлгүүрийн 4 давхарт шинээр нээгдсэн Weekend Max Mara дэлгүүрт зочлоорой.

Ханбүргэдэй их дэлгүүрийн 4-р давхар

Утас: 99194569, 367054

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж