Эм зүйчдийн өдөр тохиов

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Эм зүйчдийн өдөр тохиов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) тэргүүн дэд ерөнхийлөгч Варел Фрийманыг өнөөдөр хүлээн авч уулзав.

“Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг Монгол Улс гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. 1912 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Олон улсын Эм зүйн холбоо” үүсч байгуулагдан жил бүр дэлхийн эм зүйчид чуулга уулзалтыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. 2009 оны есдүгээр сарын 25-ны өдөр Турк улсын Стамбул хотноо хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон албан ёсоор зарласан байна.

Харин манай улс “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг гурав дахь удаагаа тэмдэглэж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 38 эмийн үйлдвэр, 200 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 1800 орчим эмийн сан, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд бий. Эдгээрт  нийт 2075 эм зүйч ажиллаж буй юм.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж