Л.Гүндалай гишүүний PR

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай гишүүний PR

УИХ-ын гишүүн Л.Гүндалай өнгөрсөн хоёр хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд идэвхтэй суусан ч, бусад гишүүдээ байхгүйг далимдуулан, эсрэг PR-ыг тун ч сайн хийв. УИХ-ын дэд дарга Н.Энхболдын урилгаар Төв аймгийн Тамгын газрын ажилтнууд өчигдөр УИХ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Гэвч Н.Энхболд дарга байсангүй, харин энэ үед УИХ-ын гишүүн Л.Гүндалай Төв аймгийнханд хандан “Танай гишүүн ч иймэрхүү л хүндээ, ер нь хуралдаа суудаггүй юм” гэдэг хар PR-ыг хийдэг юм байна. Хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Г.Батхүү Төв аймгийн Тамгын газрын ажилтнуудад хандан “Н.Энхболд дарга одоогоор эзгүй байна, өөр албан ажилтай байгаа шүү” гэж тодотгон хэлсэн ч, дүрсгүй гишүүн “Худлаа хэлж байна, танай гишүүн хуралдаа суудаггүй юм” гэлээ. Гишүүнийг тоглоод байгааг мэдсэн ангийнхан нь нирхийтэл инээхэд тэрбээр “Тоглосон юм шүү, танай гишүүн чуулгандаа суудаг” гэж хэлсэн ч төлөөлөгчид хэдийнэ танхимаас гарсан байв.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанд П.Цэнгэл гишүүний урилгаар Булган аймгийн иргэд, сонгогчид хүрэлцэн ирж, парламентын үйл ажиллагаатай танилцах үед Л.Гүндалай гишүүн өнөөх хар PR-иа дахин хийлээ. “Танай гишүүн хуралдаа суудаггүй юм шүү дээ, хар бусад нь байгаа биз” гэв.
Хуралдаан даргалагч “П.Цэнгэл гишүүн тойрогтоо ажиллаж байгаа шүү” гэж хэлсэн ч “Худлаа,  танай гишүүн угаасаа хуралдаа суудаггүй юм” гэж хэлээд авсан.

П.Цэнгэл гишүүнтэй холбон хэлсэн үг үнэний ортой ч, УИХ-ын дэд дарга Н.Энхболдын хувьд харин ч чуулгандаа хамгийн идэвхтэй суудаг цөөхөн гишүүний нэг нь билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж