Визээ 17 жилээр хэтрүүлсэн хүнийг албадан гаргасан гэв

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Визээ 17 жилээр хэтрүүлсэн хүнийг албадан гаргасан гэв

Миланы Ла Скала театрын уран сайхны удирдагч бөгөөд ерөнхий захирал Стефан Лисне 2015 оноос Парисийн улсын дуурийн театрыг толгойлно.

Гадаадын иргэн, харьяатын газраас 17 жил дөрвөн сар, 10 хоногоор визний хугацаагаа хэтрүүлсэн хятад иргэнийг эх орноосоо албадан гаргажээ. Гэтэл иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаж, мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй Zuv.mn, dorgio.mn, sonin.mn, nutag.mn, choibalsan.mn, bоlod.mn зэрэг цахим хуудасд “Элэг нэгтнээ хавчин гадуурхаж, хөөж туудаг явдлаа хэзээ зогсоох вэ?”, “Өмнөд Монголчуудын өр лүү өшиглөсөн он жилүүд” гэсэн гарчигтай мэдээллийг баталгаат эх сурвалжгүйгээр зориудаар түгээж, байгууллага болоод хувь хүний нэр хүндэд халдлаа гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.

Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа гадаадын иргэн хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг юм.  Эдгээр үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг албадан гаргадаг аж.

Тухайлбал, дээрх мэдээлэлд нэр дурдагдсан БНХАУ-ын иргэн Siriguleng нь хуурамч бичиг баримт ашиглан Монгол Улсад байх визийн хугацааг 6335 хоног буюу 17 жил 04 сар 10 хоног хэтрүүлсэн  тул  Монгол Улсаас албадан гаргажээ.

Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд гадаадын иргэдтэй холбоотой аливаа мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээж байхыг анхаарууллаа.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж