Хэлэлцээрт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Болгар улсын Гадаад хэргийн дэд сайд Димитар Цанчев нар “Дипломат,  албан паспорттай иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Болгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т энэ сарын 18-нд Софи хотноо гарын үсэг зурсан байна.

Монголын талаас Элчин сайдын яамны зөвлөх О.Пунцагдаш, зөвлөх Д.Ганболд, Болгарын талаас Болгар улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал Димитр Пампулов, Ази, Австрали, Далайн орнуудын газрын дэд захирал Сливен Божанов нар  болон бусад ажилтнууд хэлэлцээрт гарын үсэг зурахад байлцжээ.

Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Элчин сайд Ц. Ганхуяг "1982 оноос хойш мөрдөж байсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Болгар ард улсын Засгийн газар хоорондын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг хоёр талын хүчин чармайлтын үр дүнд өнөө цагийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчилж байгуулснаар,  дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай манай хоёр улсын хоорондын гэрээ, хэлэлцээрийн сан хөмрөг нижгээдээр нэмэгдсэнд бид сэтгэл нэн ханамжтай байна. Энэхүү хэлэлцээр нь 60 гаруй жилийн найрамдалт, түүхэн уламжлалт харилцаатай манай хоёр улсын иргэд харилцан зорчих журмыг боловсронгуй болгоход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэл төгс байна” хэмээн онцлон тэмдэглэв хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж