Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж менежментийн тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Монжүүс ХХК, Төв аймгийн Стандарт, Хэмжилзүйн хэлтэс, Дархан Ус суваг ХК, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Спирт бал бурам ХХК, Практикал даатгал ХХК-нуудад 3 жилээр олгох, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Увс аймгийн Ус Эрдэнэ ХХК-ийн бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр тус тус олгож, 9 аж ахуй нэгжийн 11 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа.
Эх сурвалж: Стандарт, Хэмжил зүйн газар