Сүйт хархүү усанд живж байсан хүүхдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Сүйт хархүү усанд живж байсан хүүхдийг аварчээ

Жоом идэгчийн уралдаанд тэргүүлсэн хүн уралдааны дүнг зарласны дараа нь нас барсан тухай Флорида мужийн Броуард тойргийн шерифийн албаны сайтаар мэдээлсэн байна.

Хуримын зураг авалт хийлгээд явж байсан хосууд хүүхдийн амь аварчээ. 

Залуу хосууд болох Клейтон, Бриттани Кук нар Онтарио мужийн Кэмбриж хотын гүүрэн дээр хуримын зураг авхуулж байжээ. Гэтэл сүйт хархүү голын усанд хүүхэд унасан байхыг хараад юу ч бодолгүй ганган хослолтойгоо шууд ус руу үсрэн орж, амийг нь аварсан байна.

Хуримын гэрэл зурагчин болсон явдлыг дурандаа буулгасан нь сошиал сүлжээнд түгж, олон мянган хүний талархал, магтаал хүртжээ.

“Хүүхдүүд бидний араас дагаад сонирхоод явахыг нь анзаарсан юм. Тэд голын эрэг дагуу дэндүү ойрхон байсан учраас би үе үе ажиглаж явсан. Бриттани ганцаараа зураг авахуулж байх үед хүүхдүүдийн хоёр нь л голын эргийн чулуун дээр байхыг харсан. Гэтэл усан дотор нэг хүүгийн толгой цухалзаж байхыг хараад ус руу үсэрсэн. Хүүг татаж гаргахад ашгүй эсэн мэнд байсан” гэж Клейтон ярьжээ. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж