Өөртөө туслах бүлгийнхэн спортын наадамд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Өөртөө туслах бүлгийнхэн спортын наадамд оролцлоо

Өөртөө туслах бүлгийнхэн спортын наадамд оролцлоо

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний ‘Өөртөө туслах бүлэг”-ийн 40 гаруй гишүүд 2017 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Мааньт дахь албадан эмчилгээний газарт зохиогдсон спортын бага наадамд хамт олноороо амжилттай оролцож Теннисийн төрөлд алт, Дартсын төрөлд хүрэл медаль мөн шилдэг хөгжөөн дэмжигч багаар шалгарч амжилттай оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь архинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчийн эмчилгээний хугацааг уртасгах, идэвхи санаачлагыг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний Өөртөө туслах бүлэг нь 2017 онд Хөвсгөл, Завхан, Төв аймгуудад сургалт зохион байгуулж өөртөө туслах бүлгүүдийг үүсгэн байгуулсан.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж