ОХУ-ын цагдаа нар тус улсын түүхэн дэх хамгийн хэрцгий, аймшигтай каннибализмын хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн талаар CNN мэдээллээ.
Хэрэгт холбогдсон сэжигтний гар утаснаас үеэр нь мөчилж тасалсан цогцоснуудын зураг олдсон тухай РИА Новости мэдээлсэн байна. Энэ жигшүүрт хэрэгт Оросын өмнөд хэсгийн Краснодарт гарчээ. Цагдаа нар 35 настай эрийг эхнэрийн хамт 1999 оноос хойш 30 хүний амийг хөнөөж, мөчилж, махаар нь хооллосон байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа аж. Хэргийн золиос болсон долоон хохирогчийн хэн болохыг тогтоожээ.
Есдүгээр сарын эхээр Краснодарын гудамжнаас олдсон гар утаснаас хэргийн сэжүүр олджээ. Тэрхүү гар утсанд мөчилж, тасалсан эмэгтэй хүний цогцсын хажууд эрэгтэй хүн зогсож буй зураг хадгалаастай байсан гэнэ. Зураг дээрх хохирогч эмэгтэйн биеийн үлдсэн хэсгүүдийг шуудайнд хийж хаясан байсныг хэд хоногийн дараа олж, илрүүлжээ.
Зураг дээрх эрэгтэй өөрийгөө хүний амь хороогоогүй, цогцос олоод дэргэд нь зогсож байгаад зургаа авхуулсан, удалгүй гар утсаа гээсэн гэж мэдүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор хэргийн нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа, гэхдээ хууль, хяналтын байгууллагынхан шилэн саванд хадгалсан хүний гар олсон гэжээ.
С.ЦЭЛМЭГ