Номын татварыг тэглэе

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Номын татварыг тэглэе

Номын татварыг тэглэе

Манай улсад долоо хоногт багадаа 3-4, дунджаар 10 шинэ ном хэвлэлтээс гарч, уншигчдын гар дээр очдог. Эдгээр шинэ хэвлэлүүдээс чанартайг нь тоолбол тун цөөн. Чанартай ном бичье гэвэл цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай. Харин уншигчид худалдаж авах, эсэх нь чанартай шууд холбоотой. Гэтэл зөвхөн номоор амьдралаа залгуулж явна гэдэг одоогийн нөхцөлд бэрхшээлтэй байдаг талаар зохиолч нар хэлж байна. Учир нь хууль эрх зүйн хувьд ном бүтээгчдээс  бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн адил татвар авдаг. Тухайлбал НӨАТ-ын  10 хувь, зохиолчоос Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авч байна. Мэдээж номоо борлуулж, уншигчдадаа хүргэхийн тулд номын дэлгүүрт байршуулна.

Жишээ болгож өнөөдөр 10 мянган төгрөгөөр зарагдаж байгаа номын татварыг бодож үзье. НӨАТ-ын 10 хувь буюу 1000 мянган төгрөг, Хувь хүний орлогын албан татвар 10 хувь мөн 1000 төгрөг, номын дэлгүүрт байршуулах төлбөр мөн 10 хувь гэж үзвэл 3000 төгрөг нь татварт явж байна. Өөрөөр хэлбэл номын татварыг тэглэчих юм бол 10 мянган төгрөгийн үнэтэй номыг 7-8 мянган төгрөгөөр худалдах боломжтой болно.

Та ном уншдаггүй, номын татвар танд хамаагүй гэж бодож байвал эндүүрэл юм. Учир нь “Ном” гэсэн нэр томъёонд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүд багтаж байгаа юм. 2017-2018 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалагдаж буй сурах бичгүүдийн үнэ дунджаар 3000 мянган төгрөг байна. Татварыг нь тэглэчих юм бол энэ тоо буурах боломжтой.

Иргэдийнхээ боловсролд анхаарал тавьдаг улс орон бүр номын татвараа тэглээд эхэлжээ. Ядахдаа татварыг нь хөнгөлж бууруулах тал дээр анхаарлаа хандуулж байхад манайд энэ талаар ярих хүн тун цөөн байгаа нь харамсалтай. 2017 оны долдугаар сарын байдлаар Египет, Энэтхэг, Малайз, БНСУ, Бразил, Канад зэрэг 30 гаруй улс, мужууд номын татвараа тэглэсэн байна.

Номоос авч буй татвар улсад хөрөнгө оруулж шалихгүй ч гэлээ татварыг нь тэглэснээр зохиолчид болон уншигчдад том хөрөнгө оруулалт болох юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дийлэнх нь номоо өөрсдөө худалдаж авч байна. Сурах бичгээ хэвлээд сурагчдадаа үнэгүй өгчихөж чадахгүй бол татварыг нь тэглэж үнийг нь бууруулах тал дээр анхаарал тавих цаг нь болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж