Чөлөөт бөх дахин аврагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх дахин аврагдлаа

Олон улсын олимпийн хороо (IOC)-ны 131 дүгээр чуулган есдүгээр сарын 13-16-нд Перугийн нийслэл Лимад болсон. Тус хурлаар 2024, 2028 оны зуны олимпийн наадмын зохион байгуулах хотыг зарласнаас гадна “Токио-2020”, “Парис-2024” олимпийн наадмын спортын 28 төрөлд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Ингэснээр 2013 онд Аргентиний Буэнос-Айрест болсон чуулганаар олимпийн төрлөөс хасагдах хүртлээ хүнд байдалд орж байсан чөлөөт бөхийн төрөл сүүлийн хоёр олимпод үлдэхээр болсон.  

“Лос-Анжелес-2028” олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн төрөл хасагдах бус дахин үлдэх магадлал өндөр. Учир нь чөлөөт бөхийн эх орон америкчууд зуны XXXIV олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулна. Гэхдээ чөлөөт бөхийг үлдээх үү, явуулах уу гэдгийг 2021 онд болох ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж