МАН-ын Бага хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, 63.4 хувь нь дэмжсэн.
Хуульд зааснаар Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой.
Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд татгалзах шалтгаан байхгүйг хэвлэлүүд онцолж буй. Хуулиараа Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ.
УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Өнөө жил дээрх өдөр нь амралтын өдөртэй давхацсан тул даваа гариг буюу аравдугаар сарын 2-нд нээх болж буй.
Тиймээс Ерөнхий сайдын нэрийг энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, мөн УИХ-д өргөн мэдүүлж мэдэхээр байна.
Одоогоор МАН-ын бүлгээс энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй байгаа бол МАН-аас Бага хурлын үр дүнгийн талаар ч мэдээлэл хийгээгүй байна.
Г.ХОРОЛ