Улсын далбааг гутаавал шоронд хорино

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Улсын далбааг гутаавал шоронд хорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 8-ны өдөр Монгол-Норвегийн бизнес форумд оролцож үг хэлэв.

Египетийн боловсролын сайд Тарек Шавки улсын далбааг элдэвлэж, гутаасан эсвэл хуурамчаар дуурайлган хийсэн оюутныг 30,000 фунтаар торгох буюу нэг жил шоронд хорих ял оноохыг анхааруулжээ.

2014 онд Египетийн ерөнхийлөгч асан Адли Мансур улсын далбааг үл хүндэтгэхийг гэмт хэрэг гэж үзэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.

Энэ есдүгээр сард Египетийн их сургуулиудын холбоо эх оронч үзэл санааг дэлгэрүүлэх зорилгоор хичээлийн шинэ жилийг улсын далбаатай мэндчилж эхлүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Твиттер хэрэглэгчдийн дунд “улсын далбаагаар мэндчилэх нь хэр зохистой гэж та бодож байна?” гэсэн яриа гарснаар зарим хүмүүс хичээлийн жилийг тэмдэглэх шинэ ёслолын талаар наргиа хийсэн тохиолдол ч олон гарчээ.

Арабын ертөнцийн хүн ам хамгийн шигүү суурьшсан Египетийн их сургуулийн оюутнуудад өглөө бүр нэгэнтэйгээ улсын далбаагаар мэндчилж байхыг шаардах болжээ.

Египетийн сургуулиудад энэ хичээлийн жилээс эхлэн  2011, 2013 оны  бүх нийтийг хамарсан бослогын талаарх хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч, оронд нь эх оронч үзлийг төлөвшүүлэхийг уриалж байгаа гэнэ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж