Шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгджээ

Өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймгийн Матад сумаас баруун урагш 70 км орчимд Гүн шүүлт гэдэг газар хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан байна.

Иргэд шүүхэд хэр итгэдэг эсэхийг нь судлахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” сэдэвт олон нийтийн санал асуулгыг 2017 онд орон даяар явуулсан байна. Судалгаанд анхан болон давж заалдах шатны шүүхээр үйлчлүүлсэн 1523, шүүхээр үйлчлүүлж байгаагүй 1523 нийт 3046 иргэн оролцжээ. Тэдний 63.1 хувь нь шүүхэд итгэдэг гэж хариулжээ. “Энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэл 2007 онд 30, 2015 онд 60-80 хувь болж өссөн судалгааны үр дүнг баталгаажууллаа” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2017.09.26/ мэдэгдлээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг

Хэдийгээр шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн ч санал асуулгад оролцсон 3046 иргэний 32.5 хувь нь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг гэжээ.  Цаашид шүүгчээр сайн хүнийг томилдог байх шаардлагатайг иргэдийн 45 хувь нь онцолсон юм. Мөн шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ёстойг иргэдийн 40 хувь нь сануулсан байна. “Эндээс Монгол Улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч, ажилтнуудыг бэлтгэдэг, дадлагажуулдаг дамжаатай болох зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг сайжруулах шаардлагатайг харууллаа” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг ярив. Түүний хэлснээр, зарим шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хангамж үйлчилгээнд мониторинг хийж үнэлэлт, дүгнэлт гаргах. Мөн шүүгчийн тоог нэмэгдүүлэх, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай болжээ. Өнөөдрийн шүүхийн бодит зураглал нь нийт 503 шүүгчтэй ч, нийслэлд ажиллаж буй шүүгчдэд оногдох хэргийн тоо, орон нутгийн шүүхийн шүүгчдийн шийдвэрлэх хэргийн тоо, ачаалал эрс зөрүүтэй байна. 

Энэ ажлын ачааллын тогтолцоог халж байж, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх аж. Үүнээс гадна шүүхийн үйлчилгээнд технологийн шинэчлэл хийж, шаардагдах хөрөнгийг шийдэж өгөх. Мөн нийслэл дэх шүүхүүдийн дэд бүтцийг оновчтой болгох, шүүхээр үйлчлүүлэгч иргэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлэх нь хамгийн зөв гарц гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дүгнэжээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж