Суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийг өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Гурван бүлэг, гурван үзэгдэл бүхий энэ дуурийн симфони найрал хөгжмийг Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио удирдан тоглох бол гол дүрд буюу Тоска бүсгүйд Б.Эрдэнэтуяа, Марио Каварадоссид Ц.Доржсүрэн, гүн Скарпьяд Италийн дуурийн дуучин баритон хоолойт Париде Пандолфо тоглох юм. Харин Чезаре Анжелоттид М.Болд, Тахилч Р.Батболд, Сполеттод Г.Шижирболд, Шароонд Б.Алтанхуяг, шоронгийн харуул Ч.Чинзориг, малчин Н.Туяа нар тус тус тоглоно.
Зуун жилийн түүхтэй “Тоска” дуурийг анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тоглож байсан аж. Тухайн үед алдарт жүжигин С.Бернартад зориулж бичсэн В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд үйл явдал 1800 онд Ромд болох ба жирийн зураас Кавародосси шоронгоос оргосон эх оронд Анжелоттид тусалснаар бүх зүйл эхэлдэг байна.
М.Дөл