“Хунгийн дуу” жүжгийг 14-нөөс тоглож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Хунгийн дуу” жүжгийг 14-нөөс тоглож эхэлнэ

Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа Оросын жүжгийн нэрт зохиолч 
В.Красногоровын долоон жүжгийг таван найруулагч өөрсдийн тавилтаар
дэглэн тавьж байгаа билээ. Эхний жүжиг болох “Солиотой” жүжиг таван орой театрын тайзнаа гараад дууссан. Харин маргаашнаас эхлэн “Яаж амьдрах юм бэ” жүжиг тавигдах гэж байна. Түүний дараа нээлтээ хийх “Хунгийн дуу” жүжгийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулан тайзнаа амилуулна. Уран бүтээлийн эрэлд мухардсан алдартай найруулагч, залуу наснаасаа эхлэн театрын бүх дүрүүдийг бүтээж, дүрийн “Хатан хаан” болон алдаршсан эмэгтэй, бас физик, математикийн эрдэмтэн гурвын хайр дурлал, амьдралын талаар өгүүлэх энэхүү жүжгийн гол дүрийг ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мягмарнаран, Н.Сувд нар бүтээх аж. Өөр, өөр амьдралын хэв маягтай гурван хижээл настны хооронд үүссэн хайр сэтгэл хэрхэн өрнөхийг та бүхэн дөрөвдүгээр сарын 14-нд нээлтээ хийх “Хунгийн дуу” жүжгээс үзээрэй.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж