Энхтайвныг тунхаглагч индрээс дайн өдөөснийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Энхтайвныг тунхаглагч индрээс дайн өдөөснийг буруутгав

Холливуудын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг Николь Кидман өчигдөр буюу даваа гаригт “Bazaar” сэтгүүлд хувийн амьдралынхаа талаар тэр дундаа экс нөхөр Том Крузтай амьдарч байсан тухайгаа ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээрээс Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог үг хэлээр баахан дайрсны хариуд Венесуэлийн гадаад харилцааны сайд Хорхе Арреаза түүнийг “Дэлхийг захирагч хаан шиг аашилж байна” гэж буруутгажээ. 

Венесуэлийн гадаад харилцааны сайд Хорхе Арреаза Ерөнхий Ассамблейн чуулган дээр Д.Трампын Венесуэлийг эдийн засгийн хямрал нүүрлэсэн, авлигад идэгдсэн улс орон гэж дайрч давшилсны хариуд дуугүй өнгөрсөн боловч АНУ Венесуэл зэрэг найман орны иргэдэд визний хориг тавихад дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Венесуэлийн гадаад харилцааны сайд мэдэгдэлдээ “АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп эгээтэй дэлхийг захирагч хаан шиг аашилж, энхтайвныг тунхагладаг индэр дээрээс дайныг өдөөн турхирч, НҮБ-ын гишүүн бүрэн эрхт, тусгаар тогтносон орнуудыг сүйрүүлэхийн тулд хориг тавьж, хэмжээгүй эрхт хаан шиг аашилж байна” гэж хатуухан хэлжээ . 

Д.Трамп Ерөнхий Ассамблейн чуулган дээрээс “Хэрэв АНУ болон холбоотон орнуудад аюул занал учруулвал Хойд Солонгосыг бүрмөсөн сүйтгэнэ” хэмээн заналхийлсэн нь олон улсын дипломат ёсонд урьд хожид гарч байгаагүй үйлдэл болсон билээ. 

Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавес 2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушын дараа үг хэлэхдээ “Америкийн чөтгөрийн үнэр үнэртэж байна” хэмээн ёжилсныг Хорхе Арреаза зориуд дуурайн “Тэр үнэр одоо ч арилаагүй байна” гэжээ. Харин мэдэгдлийнхээ төгсгөлд Венесуэлийн гадаад харилцааны сайд Хорхе Арреаза хэлэхдээ “Венесуэл улс АНУ-тай нээлттэй яриа хэлэлцээ явуулахад бэлэн” гэдгийг онцолжээ. Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн сард Венесуэлийн эсрэг эдийн засгийн дараалсан хориг арга хэмжээ авахдаа тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн билээ. 

Харин өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээрээс АНУ-ын дайсан болоод буй Хойд Солонгос, Сири, Иран, Венесуэлийн эсрэг мэдэгдэл хийснээс дийлэнх нь Венесуэлийн эсрэг чиглэсэн байсан юм. 

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж