Араб эмэгтэйчүүд анх удаа цэнгэлдэхэд орж үзжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Араб эмэгтэйчүүд анх удаа цэнгэлдэхэд орж үзжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө хоёр хүн маргалдсаны улмаас нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарч, нисэх буудалд хэсэг хугацаанд хөл хорио тогтоосон тухай бид мэдээлсэн билээ.

Саудын Арабын эмэгтэйчүүдэд анх удаа үндэсний цэнгэлдэх хүрээлэнд орох эрх олджээ. Учир нь Саудын Арабын Вант Улс байгуулагдсаны 87 жилийн ой болж байгаа юм. Хар гивлүүр дээрээ улсынхаа далбааны ногоон өнгөтэй малгай өмссөн эмэгтэйчүүд анх удаа гэр бүл, хүүхдүүдтэйгээ баярт зориулсан хөгжмийн наадмыг цэнгэлдэх хүрээлэнгээс үзэж сонирхсон гэнэ. Гэхдээ заншил ёсоор тэдгээр араб эмэгтэйчүүд ганц бие эрчүүдээс зай барьж, хол суухаа мартаагүй байна. Саудын Арабын “The King Fahd” цэнгэлдэх хүрээлэнд гол төлөв хөлбөмбөгийн тоглолт зохион явуулдаг бөгөөд үзэгчид нь дандаа эрчүүд байдаг ажээ.

Саудын Араб нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт олон нийтийн зарим газар явахыг хориглодог, ялангуяа эмэгтэйчүүд олон нийтийн газар явахдаа эрэгтэй хамгаалагч, бараа бологч дагуулж явах, эмэгтэйчүүд заавал  абайя гэх үндэсний урт хормойтой хар хувцас өмсөхийг шаарддаг Исламын хатуу хуультай орон юм. Харин Саудын Арабын Вант Улсын байгуулагдсаны үндэсний баяраар эмэгтэйчүүдэд цэнгэлдэхэд орж, эрчүүдийн адил тоглолт үзэх эрх олгосон нь түүхэн үйл явдал ажээ.

Нөгөө талаар Саудын Арабын хунтайж Мухамед Бин Салман шашны суртлаас үндэсний онцлогийг сурталчлахыг илүүд үзэх болсонтой холбоотой гэнэ. Саудын Араб 2030 он гэхэд эдийн засгаа байгалийн баялгаас хараат бус, бие даасан болгохын зэрэгцээ уламжлал, шашны хүлээсийг ч сулруулах зорилго тавьж байгаа гэнэ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж