Экс гишүүдийг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Экс гишүүдийг яллагдагчаар татжээ

Дэлхийн хөл бөмбөгийн нэртэй од Марио Балотелли өчигдөр буюу даваа гаригт өөрийнх нь хүүхдийг тээж байгаа гэсэн шуугиан дэгдээгээд байгаа хуучин найз бүсгүйдээ 750,000 еврогийн үнэтэй байр бэлэглэжээ.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас есдүгээр сарын байдлаар нийт 83 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 42 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 34 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, 14 хэргийг өөр хэрэгт нэгтгэж, гурван хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорын байгууллага руу шилжүүлсэн тухайгаа өчигдөр /2017.09.25/ мэдээлсэн. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээс шалгаж буй зарим хэргийн талаар тодруулав.

-УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг яллагдагчаар татсан гэсэн үнэн үү? 

-Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ долоо хоногт нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болсон. 

-Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явна?

-Монгол банктай холбоотой хэргийг шалгаж дуусаагүй байна. Уг хэрэгтэй холбогдуулан Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн мэдүүлэг авч буй. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монгол банкинд санхүүгийн шалгалт хийх үеэр ил болгосон зэрэг нарийвчлан шалгах шаардлагатай байна. 

-60 тэрбумын хэргийг танайхаас мөрдөн шалгасан. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал, Төрийн албаны хүмүүсээс ‘төрийн албанд орохдоо мөнгө өгсөн үү’ гэж асуугаад хэргийг хаасан гэсэн мэдээлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?

-60 тэрбум гэх тодотголтой энэ хэрэг дээр ЦЕГ, ТЕГ болон манайхаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсгүүд өөр өөрсдийн мөрдөн шалгах ажлыг хийж нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газраас тус хэргийн материалуудыг хянаад шийдвэрийг гаргасан. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл нийслэлийн Прокурорын газраас өгөгдсөн байгаа.

-Оффшор бүсэд 23 хүний нэр байгаа. Эдгээр хүмүүсийн нэрийг яагаад зарлахгүй байна вэ?

-Яг одоо оффшор бүсийн хэрэг нээгдчихсэн явж буй учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдийн тухай мэдээллийг өгнө. Гэхдээ энэ талаарх мэдээлэл нь аль хэдийн нийтэд зарлагдсан. 2016 оны дөрөвдүгээр сарын 3-нд Олон Улсын сэтгүүлчдийн консорциумаас мэдээлсэн байгаа. Энэ дагуу одоо хэрэг шалгагдаж байна.

-2017 он гарсаар 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэж сонслоо? 

-Гэмт хэргийн хохирол шийдвэрлэх, нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд нийт 32 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ жил есдүгээр сарын байдлаар нийт 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Үүнээс бид 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хамгаалж ажилласан байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж