Ри Ён-хо: АНУ манайд дайн зарласан

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Ри Ён-хо: АНУ манайд дайн зарласан

Өнгөрөгч долдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн Сэлбийн хос гүүрний засварын ажил маргааш дуусах тухай албаны хүмүүс мэдээлж байна.

Хойд Солонгосын гадаад харилцааны  сайд Ри Ён-хо АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг тус улсын эсрэг дайн зарласан гэж буруутгаад  Пхеньянд Америкийн бөмбөгдөгчийг унагах эрх бий гэжээ. Тэрбээр мөн АНУ-ын бөмбөгдөгчид Хойд Солонгосын агаарын зайд нэвтрээгүй байсан ч ялгаагүй унагана гэж мэдэгдэв.

Цагаан ордон Ри Ён-хогийн дээрх мэдэгдлийг “утгагүй зүйл” гэсэн бол Пентагон Пхеньянд өдөөн хатгалгаа зогсоохыг анхааруулсан байна.

АНУ болон Хойд Солонгосын эрх баригчдын үг хэлний дайралцаан эцэстээ буруу ойлголцолд хүргэж буйг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч буруутгасан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгос өдөөн хатгалгаа зогсоохгүй бол дарангуйлагч  суудалдаа удаан тогтохгүй гэж твиттер хуудсандаа бичсэний хариуд Ри Ён-хо дээрх мэдэгдлийг хийсэн ажээ. Ри Ён-хо ‘АНУ эхэлж манай улсад дайн зарласан гэдгийг дэлхий нийт мэдэх ёстой” хэмээн өнгөрсөн бямба гаригт (2017.09.23) Нью Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг орхих үедээ сэтгүүлчдэд  хандаж мэдэгдсэн байна. 

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж