ОХУ-ын Оскарын хорооны шүүгчид шийдвэрээ гаргаж энэ оны “Оскар”-т өрсөлдөх Оросын киног зарласан байна. Найруулагч Андрей Звягинцевийн “Нелюбовь” кино энэ жилийн “Оскар”-т ОХУ-ыг төлөөлөхөөр болжээ.
Энэ жил ОХУ-ын төлөөлөх киногоор нэрлэгдэх магадлалтай хэд хэдэн киног байгаа хэмээн таамаглаж байсан юм. Тухайлбал, найруулагч Алексей Учителийн “Матильда”, Рубен Дишдишян, Карен Шахназаров нарын “Аритмия” киног нэрлэж байсан.
Гэхдээ энэ нь зөвхөн “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад оролцох эрх юм. Уламжлал ёсоор урьдчилсан шалгаруулалтаас таван киног шүүгчид сонгож “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны номинацид өрсөлдүүлдэг.
“Нелюбовь” кино өмнө нь Каннийн наадамд оролцож, Шүүгчдийн шагналыг авсан юм.
Киноны гол утга нь залуу гэр бүл салж, өөр өөрсдийн мөрөө хөөх явцад 12 настай хүү нь орхигдож, улмаар гэрээсээ оргож байгаа тухай өгүүлдэг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ