Гэмт хэргийн гаралтаар Москвагийн тойрог бусад муж, хязгаарыг ардаа орхисон тухай статистик тоо баримтыг Ерөнхий прокурорын газар цахим хуудсандаа нийтэлжээ.
Энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл Москва хотод 72 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээр энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Харин хоёрдугаарт орсон Москва орчмын тойрогт 41,5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Гуравдугаарт Краснодарийн хязгаар /33,5 мянга/, дөрөв, тавдугаарт Челябинск муж, Башкортостан оржээ. Үүний араас эхний аравт Ростов, Тюмень, Свердловск, Кемеров мужууд, Татарстан орсон байна.
Оны эхний хагаст Холбооны улсын хэмжээнд бараг нэг сая орчим хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн 2016 оны мөн үетэй харьцуулахад 12,9 хувиар бага байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ