Хуримлах зардал хэд вэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.26-нд нийтлэгдсэн

Хуримлах зардал хэд вэ?

“Тэдний нээлт нь эс ба организмын хөгжил хэрхэн явагддаг тухай бидний мэдлэгт хувьсгал хийж өглөө” гэж Каролиний анагаахын дээд сургуулийн дэргэдэх Нобелийн хорооны мэдээлэлд өгүүлжээ.

Хурим найрын сар эхэлж, шинэ хосын заавал очдог газрууд болох Гэрлэх ёслолын ордон, Монгол шилтгээн, Сүхбаатарын талбай, Гандан зэрэг газарт хөл хөдөлгөөн нэмэгджээ. Ялангуяа Гэрлэх ёслолын ордон ачаалал ихтэй байна. Тус ордонд жилд дунджаар мянган хос хуримладаг байна. Хамгийн их ачаалалтай өдөр намрын дунд сарын шинийн 17. Энэ жилийн билэгт сайн өдөр аравдугаар сарын 7-ны өдөр тохионо. Бусад Балжинням, Дашнямтай өдрүүд ч захиалга ихтэй байгаа ажээ. 

Гэрлэх ёслолын ордонд хуримлах үнэ төлбөрийн хувьд 2013 онд батлагдсан үндсэн тариф огт өөрчлөгдөөгүй гэдгийг албан эх сурвалж тодотгож байна. Ажлын өдрүүдэд хуримлах бол 759 мянган төгрөг, амралтын өдөр тохиовол 803 мянган төгрөг, Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдрийг сонговол нэг сая 276 мянган төгрөгийн ханштай ажээ. Харин гадаад хүнтэй гэрлэж байгаа бол 869 мянган төгрөг байх гэнэ. 

Хуримын ордны зүгээс хосын хуримлах зардалд машин чимэглэх хос хүүхэлдэй, бөгжний хайрцаг, гэрчилгээ, ордны хэлбэртэй шилэн бэлэг дурсгал, зочдыг дайлах сүү, тавгийн идээ, альбом өгөхийн дээр батлах гардуулах ёслол, морин хуурчийн үйлчилгээг багтаадаг юм байна. Хосууд өөрсдөө даашинз хослол, бөгж, гэрчийн хувцас, урилга, зурагчин, бичлэг хийх хүн, гоёл чимэглэл, хөтлөгч, урлагийн үзүүлбэрээ сонгодог бөгөөд хүлээн авалтын ресторан, зочдын дайлах зардлаа нэмбэл хамгийн багадаа 20 сая төгрөг болдог гэж шинэхэн хосууд өгүүлж байна. 

Залуу хосууд амьдралд ганцхан тохиох хуримаа дурсамж дүүрэн хийе гэсэн ч хуримын зардал нь зээлээр олгож буй орон сууцны урьдчилгаатай тэнцэхүйц мөнгө зарцуулдаг аж. Энэ нь харьцангуй өндөр зардал болдог гэж тэд бас онцолсон юм.

Хуримын дагалдах зардлууд ямар ханштай байгааг сонирхож үзлээ. Үүнд: 

  • Рестораны хүлээн авалт (рестораны зэрэглэл, хүний тооноос хамааран) 10-60 сая
  • Даашинз 330 мянгаас-нэг сая 980 мянга
  • Хослол 350 мянгаас-нэг сая 500 мянга
  • Титэм 15-58 мянга
  • Уян сам 15-58 мянга 
  • Хос бөгж 550 мянгаас -нэг сая 200 мянга 
  • Гэрчийн хувцас нэг бүр нь 140-280 мянга
  • Гарт барих цэцэг 15- 58 мянга
  • Хөтлөгч 500 мянгаас- нэг сая
  • Дуучид , хамтлаг (тус бүр нь) 500 мянгаас- нэг сая төгрөгт хэлбэлзэж байна. 

Г.Мөнхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж