МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдын илтгэл, МАН хяналтын ерөнхий хорооны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, 2017 оны арваннэгдүгээр сарын 20,21 болох МАН 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг хэлэлцээд хамгийн сүүлд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.
Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл Бага хурлын гишүүд нууц санал хураалтаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Яг одоо Бага хурлын гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ нь нэлээд удаан үргэлжлэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээллээ.
Т.НОМИН